Ажил мэргэжил

Ээлжийн супервайзор (6)

Нээлтийн огноо: 2016-11-03
Хаалтын огноо: 2016-11-14
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93%-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Уурхайн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах зургаан ( 6) Ээлжийн супервайзор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Гүний уурхайн төслийн хуваарьт ажлыг (барилга бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, хөгжүүлэлт г.м) цаг хугацаанд нь аюулгүй, үр ашигтай хийж гүйцэтгэхэд оршино. Энэхүү ажлын байр нь хариуцсан багаа хяналт удирдлагаар хангах замаар төслийн хувьд оновчтой шийдвэр гаргах, тасралтгүй суралцан хөгжих нөхцөлийг хангаж чадвар, гүйцэтгэлийг сайжруулахад хувь нэмрээ оруулна. Тус албан тушаалтан нь Гүний уурхайн төслийн хэмжээнд олон баг хэлтэстэй идэвхтэй хамтран ажиллах тул цаашид компанид ахлах албан тушаалд дэвшин ажиллахад дөхөм болно.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааны соёлыг бий болгоход хувь нэмэр оруулахын зэрэгцээ аливаа хийгдэж буй бүхий л ажил үүрэг нь холбогдох ЭМААБО-ны стандартуудад нийцэж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны бүх дүрэм журмуудын хэрэгжилтийг хангах
  • Гүний уурхай ба Хяналтын өрөө хооронд шилжих ажлын байрны өөрчлөлтийг даах чадвартай
  • Төлөвлөөгүй үйл явдалд удирдлага өгөх, “төслийн хувьд хамгийн сайн байх” үүднээс хандаж, дундын хэрэглээний нөөцийг ил тод байдлаар хуваарилах
  • Оролцогч бүлгүүдийн хоорондын маргааныг “төслийн хувьд хамгийн сайн байх” үүднээс шийдвэрлэх
  • Онцгой байдлын үед уурхайн хяналтын өрөө ба тэндхийн хүмүүст дэмжлэг үзүүлэх, удирдах
  • Уурхайн хяналтын өрөө ба тэндхийн хүмүүст дэмжлэг үзүүлж, удирдан ажлын гүйцэтгэлийн цаг хугацаа, аюулгүй ажиллагаа, үр дүнтэй байдлыг хангах
  • Гүний уурхайн оролцогч талуудтай хамтран ажиллаж, ажиллагсдыг систем, үйл ажиллагааны журмын дагуу ажиллахыг дэмжин, хамаарах, хэрэгцээтэй, үнэн зөв мэдээллүүдийг авах
  • Төслийн зорилтыг аюулгүй, үр дүнтэйгээр, цаг хугацаанд нь хэрэгжүүлэхийн тулд гүний уурхайн багуудыг Удирдлага, үйл ажиллагааны системийг хэрэгжүүлэн ажиллахыг дэмжиж манлайлах
  • Оюу Толгойн гүний уурхайд ашиглагддаг техникийн системүүдийг хэрэгжүүлэх, манлайлах

Тавигдах шаардлага

  • Уул уурхай, барилга, хүнд аж үйлдвэрийн чиглэлээр 8 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Уурхайн ашиглалтын 5-аас дээш жилийн, түүний 2-аас дээших нь уурхайн ашиглалтын баг удирдаж байсан туршлагатай
  • Уурхайн хяналт, бусад хяналтын өрөөний системийн туршлагатай бол сайн
  • Уурхайн үйл ажиллагаа, уурхайн хяналтын талаарх өндөр мэдлэгтэй, хуваарь гаргах ба хуваарийг биелүүлэх чадвар
  • Монгол, англи хэлээр үр дүнтэй харилцах чадвартай
  • Майкрософт оффисийн хэрэглээний програм ашиглах чадвар
  • Инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй /уул уурхай, механик, маркшейдр г.м/ буюу түүнтэй дүйцэхүйц мэдлэг боловсролтой

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) - 7010-3604
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Гандирс цамхаг-Говь сэндс 3-305
"Оюу толгой" ХХК-ийн салбар
Утас: +(976) - 7010-3604
(д/д: 6048)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв
“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил,
нийгмийн харилцааны хэлтсийн салбар
Утас: + (976) - 7010-3604
(д/д: 5316)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, "Оюу толгой" уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс
(Захиргааны байр)
Утас: (976) - 7010-3604
(д/д: 3853)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.