Ажил мэргэжил

Үйл ажиллагаа, менежментийн системийн мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2016-11-28
Хаалтын огноо: 2016-12-08
Хэлтэс: Гүнийн уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгой Гүний уурхайн төсөл - Уурхайн хяналт, зохицуулалтын хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 10 хоног ажиллаж, 4 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Үйл ажиллагаа, менежментийн системийн мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Уурхайн зохицуулалт, хяналтын хэлтсийн менежерт харьяалагдах Үйл ажиллагаа, менежментийн системийн-мэргэжилтний үндсэн зорилго бол гадаадын зөвлөх болон дотоод, гадаад хувьцаа эзэмшигчидтэй хамтран ажиллаж Гүний уурхайн менежментийн үйл ажиллагааны системийг боловсруулж, хөгжүүлж, хэрэгжүүлэх явдал юм. Мэдээллийн үйл ажиллагааны систем нь бүх нэгдсэн гүйцэтгэлийн төлөвлөлтийн үйл явц, харилцаа, мэдээллийн урсгалыг үр дүнтэй зохицуулахад шаардагдах төлөвлөгдсөн үйл явц, системийн хэрэгжилтээр дамжуулан гүний уурхайн ажлын нийт гүйцэтгэлийн ашиглалтын үндсэн зарчмыг удирдан зохицуулдаг. Мэдээллийн үйл ажиллагааны системийн боловсруулалт болон хэрэгжүүлэлт гэдэг бол олон тооны хувьцаа эзэмшигчидтэй хамтарч, өөр өөр систем, үйл явцад харилцан нөлөөлж ажиллахыг шаарддаг томоохон цогц төсөл юм. Үйл ажиллагаа, менежментийн системийн мэргэжилтэн нь Мэдээллийн үйл ажиллагааны системийн төслийн боловсруулалт, хөгжүүлэлт, хэрэгжүүлэлтийн шатуудаар дамжуулан зөвлөхүүдийг дэмжиж, зөвлөх үйл ажиллагааг зохицуулах гүүр болж ажиллана.

Үүрэг даалгавар

  • Төлөвлөгдсөн Гүний уурхайн менежментийн үйл ажиллагааны системийг (МҮС) боловсруулж, хэрэгжүүлэхэд боловсрол, соёлын хувьд ялгаатай гадаад зөвлөх болон төслийн хувьцаа эзэмшигчидтэй хамтран ажиллах
  • Гүний уурхайн төслийн нийт хувьцаа эзэмшигчдийн мэдээллийн үйл ажиллагааны систем дэх хоорондын холбоо, нэгдмэл байдлыг тодорхойлж, хөгжүүлэх тал дээр тэдэнтэй үр дүнтэй харилцааг үүсгэж ажиллах
  • Зөвлөх болон өргөн хүрээний Гүний уурхайн төслийн хувьцаа эзэмшигчдийн хооронд тэднийг холбогчийн үүргийг гүйцэтгэх
  • Дотоод болон Гадаад хувьцаа эзэмшигчидтэй бат бэх харилцаа холбоог үүсгэж, хөгжүүлж, тэдэнд дэмжлэг үзүүлэх
  • Эцсийн хэрэглэгчидтэй зөвлөх, сургагчийн хувьд хамтран ажиллаж, тэдний Мэдээллийн үйл ажиллагааны системийг үр дүнтэй ашиглах байдлыг дэмжих.
  • Мэдээллийн үйл ажиллагааны системийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцыг мэдээллээр хангаж, Мэдээллийн үйл ажиллагааны системийн урт хугацааны тогтвортой байдлын загварыг удирдан явуулах
  • Мэдээллийн үйл ажиллагааны системийг үр дүнтэй ашиглаж, хүлээн авахтай уялдуулан багийн гишүүд болон Гүний уурхайн төслийн нийт багийн гишүүдийг бат бэх, үр дүнтэй удирдлагаар хангах.
  • Урт хугацаанд Мэдээллийн үйл ажиллагааны системийн зохицох чадвар болон тогтвортой байдлыг хангах
  • Төвөгтэй, стратегийн шинжтэй асуудлуудыг шийдэхэд идэвхтэй оролцож, үйл ажиллагааг удирдах. Г Мэдээллийн үйл ажиллагааны системийн боловсруулалт, хэрэгжүүлэлт, тогтвортой байдалтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд Гүний уурхайн менежментийн баг, гадаад хувьцаа эзэмшигчид болон зөвлөхүүдтэй идэвхитэй хамтран ажиллах шаардлага тулгардаг.

Тавигдах шаардлага

  • Их сургуулийн Инженерийн (Аж үйлдвэр\Системийн инженер бол сайн) зэрэг эсвэл үүнтэй дүйцэх дээд боловсролтой байх. Шинжлэх ухааны Инженерийн магистр эсвэл Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй бол давуу тал болно.
  • Төслийн Менежментийн чадвар, туршлагатай
  • Маш сайн задлан шинжлэх, асуудал шийдэх чадвартай
  • Асуудал шийдвэрлэх бүтээлч, логик сэтгэлгээтэй
  • Санал бодлоо маш товч, тодорхой илэрхийлэх чадвартай
  • Хүмүүстэй харилцах, тэдэнтэй хамтран ажиллах чадвартай
  • Систем, үйл явцад чиглэсэн бизнесийн цогц үйл явцын зураглалыг гаргах чадвартай
  • Бизнесийн үйл явцуудыг дэмжиж, хэрэгжүүлэхэд технологийн гүйцэтгэх үүргийн талаар сайн ойлголттой
  • Явагдаж байгаа үйл ажиллагаан дах шинэ систем, практикийн нэгдэл, хэрэгжилтийг хангах туршлагатай
  • Аливаа зүйлийг хурдан сурдаг, Төслийн хэрэгцээ шаардлагад маш сайн нийцэх үүрэг даалгавруудын аль нь чухал болохыг ялгах чадвартай
  • Тохиролцоо, зөрчилдөөнийг шийдвэрлэх чадвартай
  • Нарийвчилсан зааварчилгаагүйгээр үүрэг даалгаврыг гүйцэтгэх, өөрөөр ажлаа явуулах чадвартай
  • MS Visio зэрэг харилцаа холбоо\загварчлалын багаж хэрэгсэл ашиглаж байсан туршлагатай
  • Төлөвлөх, хуваарь гаргах тухай ойлголт, туршлагатай
  • Уул уурхай эсвэл үйлдвэрлэлийн орчны тулгуур зарчмуудыг маш сайн мэддэг
  • Хамгийн багадаа уул уурхай эсвэл бусад ижил төрлийн аж үйлдвэрт ажиллаж байсан 4 жилийн туршлагатай, давхар үйл ажиллагаа эрхэлдэг салбарт ажиллаж байсан бол давуу тал болно
  • Англи хэлээр ярих, бичих мэргэжлийн өндөр чадвартай


Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) - 7010-3604
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Гандирс цамхаг-Говь сэндс 3-305
"Оюу толгой" ХХК-ийн салбар
Утас: +(976) - 7010-3604
(д/д: 6048)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв
“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил,
нийгмийн харилцааны хэлтсийн салбар
Утас: + (976) - 7010-3604
(д/д: 5316)
ЭСВЭЛ
Өмнөговь аймаг, "Оюу толгой" уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс
(Захиргааны байр)
Утас: (976) - 7010-3604
(д/д: 3853)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.