Ажил мэргэжил

“Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо

"Оюу толгой" ХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, амьдрал ахуйг дээшлүүлэх, хөдөлмөр, нийгэм, мэргэжлийн болон бусад ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалах зорилготой "Оюу толгой" компанийн ажиллагсдын санаачилгаар 2010 оны 8 дугаар сард байгуулагдсан бөгөөд өөрийн Дотоод журам болон Сонгуулийн журмын дагуу тойргийн системээр зохион байгуулагдаж, үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу явуулж байна.

"Оюу толгой" ХХК-ийн ҮЭХ-ны хувьд нийт гишүүдийн 70 гаруй хувь нь уурхайд, 30-аад хувь нь Улаанбаатарт ажиллаж амьдарч байдгаараа онцлог бүхий хоёр өөр орчинд ажиллаж байгаа гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, санал хүсэлт, шаардлага нөхцөлийг компаний удирдлагуудад уламжлан, хамтран шийдвэрлэх, хуулийн хүрээнд хамгаалах, хамтын гэрээнд саналаа тусгуулж, хэрэгжилтийг хянаж ажилладаг юм.

"Оюу толгой" ХХК-ийн ҮЭХ нь компанийн захиргаатай 2011, 2012, 2013 онд Хамтын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй гишүүд болон ажиллагсадад өгөөжтэй олон асуудлыг нийт гишүүдээс ирсэн санал хүсэлт дээр тулгуурлан бодитоор шийдвэрлүүлж, хэрэгжүүлж байна. Уг гэрээнээс гадна компанийн Захиргаа, Хүний нөөцийн хэлтсийн ахлах менежерүүдтэй долоо хоног бүрийн пүрэв гаригийн уулзалтаар ҮЭХ-ны гишүүдээс ирүүлсэн цаг үеийн санал хүсэлтүүдийг уламжилж, шийдвэрлүүлдэг юм.

Үйлдвэрчний эвлэлийн хороо нь сайн дураар эвлэлдэн нэгдсэн ажилчдын дуу хоолойг хуулийн хүрээнд ажил олгогчдод хүргэж, хамтран шийдвэрлэх байгууллага юм.

Холбоо барих: oyutolgoitu@yahoo.com