Нийгмийн хариуцлага
“Оюу толгой” компани харилцан хүндлэл, идэвхтэй хамтын ажиллагаа болон урт хугацааны зорилго дээр суурилсан тогтвортой, сайн хөршийн харилцааг үйл ажиллагаагаа явуулж буй орон нутагтаа бэхжүүлэхийг зорьдог.
Уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчин, орон нутагт учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөллийг урьдчилан тооцож, аль болох багасгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь компанийн нийгмийн хариуцлагын чухал хэсэг бөгөөд “Оюу толгой” компани иргэдийн санаачилга, оролцоон дээр тулгуурласан эдийн засаг, нийгмийн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байна.
“Оюу толгой” компанийн бодлого, стандартад “тогтвортой хөгжил”-ийн зарчим баримтлахыг заадаг бөгөөд ингэхдээ:
Гурван талт зөвлөл
Ханбогд сумын Гурван талт зөвлөл нь Ханбогд сумын засаг захиргаа, малчид, “Оюу толгой” ХХК-ийн талаас тэнцүү тооны төлөөлөлтэйгөөр 2015 онд байгуулагдсан. Гурван талт зөвлөл нь бэлчээр, ус болон малчдын нийгмийн холбогдолтой тулгамдсан асуудлаар хэлэлцэж, хамтарсан шийдвэрийг гаргадаг механизм юм.
Зөвлөлийн үйл ажиллагаа 2012-2013 онд Эрх зүйн нийцэл, хяналт, зөвлөгөө, Омбудсмэний газарт Ханбогд сумын хэсэг малчдын гаргасан гомдлуудыг барагдуулах шийдэл, арга замыг хамтран эрэлхийлэхээс эхлэлтэй.
Улмаар 5 жил гаруй маргааныг шийдвэрлэх үйл явцын үр дүнд 2017 оны 05 дугаар сард Ундай голын урсацыг тохируулахтай холбоотой гомдол, 2004 ба 2011 оны нүүлгэн шилжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой гомдолуудтай холбоотой Малчдын Гомдлыг Барагдуулах хоёр гэрээг тус тус байгуулсан. Энэхүү гэрээнүүдэд 59 ажлыг хийхээр тохирсон ба хийхээр тохирсон ажил тус бүрт гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, хариуцах талыг тодорхойлсон.
2018 оны 11 дүгээр сард Гурван талт зөвлөлөөс гомдол барагдуулах ажиллагааны хэрэгжилт хангалттай гэж дүгнэсний үндсэн дээр зөвлөлийн үйл ажиллагаа цаашид Омбудсмэний газрын эвлэрүүлэн зуучлагчийн оролцоо, хяналтгүйгээр талуудын итгэлцэл дээр суурилан үргэлжлэх болсон.
Малчдын гомдлыг барагдуулах үйл явцад мониторинг хийсэн дүгнэлт, талуудын сэтгэл ханамж зэрэгт үндэслэн Омбудсмэний газар гомдлуудыг албан ёсоор хаасан. Омбудсэний газар, Гурван талт зөвлөл хамтран 2019 оны 03 дугаар сард малчдын гомдлыг хаах албан ёсны арга хэмжээг зохион байгуулсан. Улмаар төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, санхүүжүүлэгч байгууллага болон хөгжлийн агентлагуудын төлөөлөгч нарыг урьж туршлага хуваалцах уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсан.
Ханбогд сумын Гурван талт зөвлөлд оролцогч талууд болох Ханбогд сумын засаг захиргаа, Ханбогд сумын малчид, “Оюу толгой” компани Малчдын гомдол барагдуулах хоёр гэрээний хэрэгжилтийг хангахын төлөө тууштай ажиллаж байна.
Уурхайчин сэтгүүл
Улирал тутамд гарах “Уурхайчин” сэтгүүлээрээ дамжуулан бид компанийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, хамт олныхоо сонирхолтой түүх, шилдэг туршлага, орон нутгийн хамтын ажиллагаа, орон нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд зэрэг мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэдэг. Хэрэв танд “Уурхайчин” сэтгүүлд оруулах мэдээ мэдээлэл, эсвэл сэтгүүлтэй холбоотой санал сэтгэгдэл байвал EmployeeEngagement@ot.mn цахим хаягаар бидэнд илгээгээрэй.
“Оюу толгой” компани нь 2015 онд Өмнөговь аймаг, Ханбогд сумтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, энэ хүрээнд тус компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-г (ГОХДС) 2015 оны 9 дүгээр сард үүсгэн байгуулсан. “Оюу толгой” компани орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжин тус сангаар дамжуулан жил бүр 5 сая ам доллартай тэнцэх төгрөгийн санхүүжилтийг олгож байна.
Гэрээгээр талууд дараах сэдвийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон. Үүнд:
- Усны менежмент
- Байгаль орчны менежмент (нөхөн сэргээлт, биологийн төрөл зүйл болон экологийн тэнцвэрт байдал)
- Уламжлалт мал аж ахуй ба бэлчээрийн менежмент
- Үндэсний түүх, соёл, аялал жуулчлал
- Нийгмийн суурь үйлчилгээ (эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн сургалт ба хөдөлмөр эрхлэлт)
- Орон нутгийн бизнесийн хөгжлийг дэмжих, тэдгээрээс бараа, үйлчилгээ худалдан авах
- Дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төслүүд.
2021 оны 4-р улирлын байдлаар Говийн оюу сан орон нутагт тогтвортой хөгжлийг бий болгоход чиглэсэн 82.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 304 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж үр шимийг нь давхардсан тоогоор 680 мянга гаруй ард иргэд хүртээд байна. . Үүний зэрэгцээ тус сан “Ирээдүй хойч үеийн сан”, бичил зээлийн хөтөлбөр, хамтарсан санхүүжилт болон орон нутагт чиглэсэн хандив тусламжийн үйл ажиллагааг явуулдаг. Сангийн үйл ажиллагаанд орон нутаг болон “Оюу толгой” компанийн төлөөлөл шууд оролцож, хяналт тавьдгаараа Монголдоо болон олон улсын түвшинд шинэлэг хэлбэр, амжилт болж байна.
Нийгмийн суурь үйлчилгээний дэд бүтэц
Өмнөговь аймгийн хэмжээнд болон түншлэгч дөрвөн сум буюу Даланзадгад, Баян-Овоо, Манлай, Ханбогд сумдын нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийг сайжруулах, сэргээн засах үйл ажиллагаанд ихээхэн анхаарч, “Оюу толгой” компаниас шууд болон “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-гаар дамжуулан нэн шаардлагатай дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж орон нутагт эрүүл мэнд, боловсрол, зам,эрчим хүч, усан хангамж зэргийг сайжруулсан хөрөнгө оруулалтуудыг хийж байна. Өнгөрсөн жилүүдэд 69 сая ам долларын дэд бүтцийн төслийг эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, усан хангамж, зам зэрэг салбарт хэрэгжүүлсэн байна.
Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг
“Оюу толгой” компани 2011 оноос нутгийн иргэд, малчдын сайн дурын оролцоонд тулгуурласан байгаль орчны мониторингийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд малчид гар худгийн усны түвшин зэрлэг ан амьтдын ажиглалт, Ундай гол дагуу хайлаас модны судалгааг хийж ирсэн.
Орон нутгийн иргэдийн цуглуулсан мониторинг судалгааны баримтыг судлаачид болон мэргэжилтнүүд боловсруулж “Оюу Толгой” компаний байгаль орчны мониторинг, байгаль хамгааллын арга хэмжээний үр дүнг хянан баталгаажуулах зорилгоор ашигладаг.
Ханбогд сумын Гурван Талт Зөвлөл орон нутгийн иргэдийн оролцоотой байгаль орчны мониторингийн арга зүйг мал маллагааны хэв маягт зохицуулсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, талуудын итгэл үнэмшлийг хангасан байхаар шинэчлэн боловсруулсан. Үүний дагуу тус сумын иргэд, малчид сайн дураар “Мөнх ногоон Галба” ТББ үүсгэн байгуулсан бөгөөд 2018 оноос эхлэн иргэдийн оролцоотой байгаль орчны мониторингийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм.
Мониторингийн хамрах хүрээг өргөтгөж дараах чиглэлийг багтаасан. Үүнд:
2021 оны эхний хагас жилийн байдлаар мониторингийн ажилд нийт 118 /давхардсан тоогоор/ малчин оролцож 168 цэг дээр 5 төрлийн мониторинг хийж байна.