bg

EOI

“Оюу толгой” компанийн худалдан авалтын “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” (ОСИХ) ба Тендер гэсэн эдгээр ойлголтын талаар нийлүүлэгчид эргэлзэж төөрөлдөх нь түгээмэл байдаг тул (ОСИХ) ба Тендер хоёрын ялгааг ойлгох нь чухал юм.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ийн үйл ажиллагаа нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.

Тендерийн үйл ажиллагаа нь “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” (ОСИХ)-ийн үйл ажиллагаа бүрэн дууссаны дараа эхэлж явагддаг. Ханган нийлүүлэгчдээс ирсэн саналуудыг хянаж үзсэний үндсэн дээр тухайн ажлыг гүйцэтгэх боломжтой компаниудад Ариба системээр дамжуулан тендерийн урилга хүргүүлдэг.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт - жагсаалт

1
Төлөвлөсөн
2
Зарласан, хүлээн авч буй
НэрТөлөв

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт - "Монголд үйлдвэрлэв"

“Оюу толгой” компани аюулгүй найдвартай, өрсөлдөх чадвар бүхий дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах “Монголд үйлдвэрлэв” тусгай стратеги боловсруулан хэрэгжүүлж байна. “Монголд үйлдвэрлэв” хөтөлбөрт оролцох сонирхлоо илэрхийлэхийг урьсан заруудын зорилго нь бидний хэрэгцээ, шаардлагыг хангах боломжтой, одоогоор зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа болон ирээдүйд бий болох үйлдвэрлэгчдийг нээн илрүүлэх явдал юм.

“Оюу толгой” компани оролцогчдын хүсэлтийг хүлээн авсан нь аливаа бараа материал, үйлчилгээг худалдан авах үүрэг, амлалт, баталгаа болохгүй бөгөөд оролцогч талуудын оролцох сонирхлоо илэрхийлэхтэй холбоотой гарсан, гарч болох аливаа зардлыг Оюу толгой компани хариуцахгүй.” “Монголд үйлдвэрлэв” хөтөлбөрт “Оролцох сонирхол илэрхийлэх” хүсэлт ирүүлэхийг хүссэн зарын жагсаалтыг шаардлагатай тухай бүр шинэчилнэ.
НэрТөлөв

top